Их ирээдүй капитал ББСБ нь дараах мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
- Харилцагчид үзүүлж буй бүх төрлийн санхүүгийн үйлчилгээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.
- Мэдээллийн аюулгүй байдлын стандарт хангасан САЙН соёлыг байгууллагад бий болгоно.
- Харилцагчид, хөрөнгө оруулагчид, технологийн түншүүд, гуравдагч талуудтай хамтран ажиллахдаа мэдээллийн нууцлал, түүний бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг бүрэн хангана.
- Кибер аюулгүй байдлыг хангаж, хэрэглэгчийн найдвартай түнш байж ёс суртахууны болон хууль ёсны хариуцлагыг сахин хамгаална.
- Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, өгөгдөл, оюуны өмч, хөрөнгө оруулагч, хувь хүний мэдээллүүд бүгд үнэ цэнэ бүхий хөрөнгөнд тооцогдох бөгөөд уг мэдээлэл устах, алдагдах, гадны халдлагад өртөх гэх мэт болзошгүй эрсдлийг бууруулж ажиллана.