Easy Loan аппликейшн нь шуурхай онлайн зээлийн үйлчилгээ юм. Их Ирээдүй Капитал нь зээлийн оноонд суурилсан гар утасны аппликейшн ашиглан барьцаа хөрөнгөгүйгээр түргэн шуурхай зээл авах боломжийг харилцагчдадаа олгож байна. 

Бүртгэл 

  • Easy Loan аппликейшн татаж аваад Бүртгүүлэх товчийг дарна

 Бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээлэл : 

  • Утасны дугаар
  • Регистер дугаар
  • Бүртгүүлсэн утасны дугаар руу 6 оронтой OTP буюу нэг удаагийн нууц үгийг илгээж баталгаажуулна
  • Нэг удаа гарын үсэг зурсны дараа бүртгэл амжилттай болно.

 Гэрээнд гарын үсэг зурснаар та манай харилцагч болно. Уг аппликейшн нь харилцагчийг таньж баталгаажуулах, данс үүсгэх, банк бус санхүүгийн үйлчилгээг санал болгох, зээлийн боломжит эрхийг тодорхойлох, санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх болно. 

Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, ашиглах: 

Эцэг эхийн овог нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, санхүүгийн мэдээлэл, банкны дансны хуулга, боловсрол, цахим үнэмлэх, цахим бичиг баримт болон шууд болон шууд бусаар тухайн хүнийг (зарим тохиолдолд хувь хүний тухай эмзэг мэдээлэл орох) таних боломжтой бусад мэдээлэл. Үйлчлүүлэгчийн гэр бүлийн гишүүдийн эрх чөлөө, халдашгүй байдлын эрхийг зөрчихгүйгээр өгсөн мэдээлэл. Иргэний үнэмлэхний нэгдсэн систем (ДАН), Төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР), Зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл. Үйлчлүүлэгч "Easy Loan" аппликейшныг ашиглаж буй төхөөрөмжийн мэдээлэл (цаашид "Мэдээлэл" гэх). "Easy Loan" аппликейшн нь энэхүү гэрээний дагуу хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Харин санхүүгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гэрээ байгуулсан тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн дуусгах хүртэл Мэдээллийг ашиглана.   

Нууцлалын бодлого: 

Бид таны хувийн мэдээллийн нууцаа хамгаалуулах эрхийг хүндэтгэж, таны хувийн мэдээллийг хамгаалах нь бидний хувьд чухал юм. “Их Ирээдүй Капитал” ББСБ нь үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг хамгаалах үүрэгтэй. "Их Ирээдүй Капитал" ББСБ нь холбогдох хуулийн дагуу хуулийн байгууллагаас шаардахгүй бол харилцагчийн мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй. "Easy Loan" аппликейшн нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дараахь үйлчилгээг үзүүлнэ. 

  • Онлайн зээл
  • Онлайн төлбөр, гүйлгээ

 Зээлийн нөхцөл: 

Зээлийн дээд хэмжээ: 5 сая төгрөг 

Зээлийн хэмжээ: 100,000 – 5,000,000 төгрөг 

Сарын хүү: 3% Жилийн хүү : 36% 

Төлбөрийн доод ба дээд хугацаа: 3 сараас 30 сар хүртэл 

Зээл олгох Үйлчилгээний шимтгэл: олгосон зээлийн үнийн дүнгийн 0.5% 


Жишээ: 

Үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хугацаа 90 хоног 

Зээлийн хэмжээ: 100,000 төгрөг 

Зээлийн эргэн төлөлт: 3 сар ('Сунгах' товч хугацаа дуусахаас 5 хоногийн өмнө гарч ирнэ) 

Сарын хүү: 3% + 500₮ (банкны гүйлгээний шимтгэл) 

Сарын тэнцүү эргэн төлөлт: 35,325.11 төгрөг 

Нийт хүү: 5,975.32 төгрөг 

Төлбөрийн нийт дүн: 105,975.32 төгрөг 


Хэрхэн эргэн төлөх хийх вэ? 

Та зээлийн эргэн төлөлтийн тухай сануулгыг SMS болон push мэдэгдлээр хүлээн авах болно. Шууд төлж, дахин зээлээрэй, дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Та зээлээ 365 хоногийн дотор хэдийд ч төлөх боломжтой. Үйлчлүүлэгчид зээлээ шууд Easy Loan аппликейшн болон орон нутгийн банкуудын гар утасны аппликейшнээр дамжуулан төлөх боломжтой.                                                           

Холбоо барих : 

Харилцагчийн үйлчилгээ: +976-77008811 

Вэбсайт: https://www.iicapital.mn/ 

Имэйл: info@iicapital.mn 

Facebook: @ИХ ИРЭЭДҮЙ КАПИТАЛ ББСБ 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж-34, “Хэрлэн плаза”